Thursday, October 15, 2009

Thursday, October 8, 2009

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яам Монгол Улсын иргэдэд консулын дараах үйлчилгээг үзүүлнэ

Монгол иргэдэд vзvvлэх vйлчилгээ


Төрснийг бүртгэх
Гэрлэснийг бүртгэх
Гадаад паспорт захиалах
Гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгах
Монгол Улсад буцах үнэмлэх олгох

Төрснийг бүртгэх
Гадаад Улсад суугаа Монгол Улсын харъяат иргэдийн дундаас төрсөн хүүхдийг эцэг эхийн хүсэлтийг үндэслэн 30 хоногийн дотор бүртгэнэ. Эцэг, эх нь хоёулаа Монгол Улсын иргэн, эсвэл эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын иргэн бол тэдний дундаас төрсөн хүүхдийг бүртгүүлж, төрсний гэрчилгээ авах шаардлагатай. Төрсний гэрчилгээг үнэ төлбөргүй олгоно. Төрснийг бүртгүүлэхэд дараах бичиг баримт бүрдүүлнэ.
  1. Эцэг, эхийн өргөдөл
  2. Эцэг, эхийн иргэний үнэмлэх болон гадаад паспорт
  3. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ эсвэл баталгаатай хуулбар
  4. Гэрлэлтийн гэрчилгээгүй бол эцэг, эх хоёрын хамтран гаргасан өргөдөл
  5. Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн тодорхойлолт, эрүүл мэндийн дэвтэр

Гэрлэснийг бүртгэх
Гэрлэхийг хүсэгчдийн өргөдлийг үндэслэн гэрлэснийг бүртгэнэ. Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхдээ Элчин сайдын яаманд заавал биеэр хүрэлцэн ирнэ. Гэрлэлтээ бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна.
  1. Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай хамтран гаргасан өргөдөл,
  2. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх, түүний хуулбар, иргэний үнэмлэх байхгүй тохиолдолд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн Иргэний баримтын төв архивын лавлагаа,
  3. Гадаад паспорт, түүний баталгаатай хуулбар,
  4. Гэрлэхийг хүсэгчдийн урьд нь гэрлэж байгаагүй тухай Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн Иргэний баримтын төв архивын лавлагаа,
  5. Гэрлэхийг хүсэгчдийн аль нэг нь урьд өмнө гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан тухай Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн Иргэний баримтын төв архивын лавлагаа,
  6. Гэрлэхийг хүсэгчдийн эрүүл, мэндийн тодорхойлолт,
  7. Үйлчилгээний хураамж 20 евро бэлнээр төлнө.

Гадаад паспорт захиалах
Элчин сайдын яам гадаад паспорт олгохгүй бөгөөд иргэдийн хүсэлтийн дагуу үндэсний энгийн гадаад паспортыг Монгол Улсын Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд захиалан авч өгнө. Шинэ загварын үндэсний энгийн гадаад паспорт олгож эхэлсэнтэй холбогдуулан 2002 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө олгосон үндэсний энгийн гадаад паспортод сунгалт хийхийг зогсоосон тул иргэд шинэ гадаад паспорт авах шаардлагатай. Үндэсний энгийн паспортыг захиалга авснаас хойш 2 сарын хугацаанд олгоно. Үндэсний энгийн гадаад паспорт захиалах иргэн дараах бичиг баримтыг эх хувиар нь бүрдүүлж өгнө.
  1. Монгол Улсын Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд хандаж паспорт олгохийг хүссэн тухай өргөдөл,
  2. Иргэний үнэмлэх (Иргэний үнэмлэх байхгүй бол Монгол Улсын иргэний бүртгэл, мэдээллийн төвийн Иргэний баримтын төв архивын лавлагаа. Энэ лавлагааг Гадаад хэргийн яамны Консулын газраар баталгаа хийлгэн, тус Элчин сайдын яамны 01 46 05 30 16 дугаарын факсаар ирүүлэх шаардлагатай),
  3. Эзэмшиж буй үндэсний энгийн гадаад паспортын эх хувь,
  4. Гэрэл зураг 4 ширхэг (цагаан фонтой, 3,5 х 4,5 см хэмжээтэй),
  5. Паспорт захиалах хуудас 2 хувь (татаж авах)
  6. Паспортын хураамж 50 евро бэлнээр төлнө.

Гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгах
2006 оны 7 дугаар сарын 01-нээс хойш олгосон үндэсний энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг 1 - 5 жил хүртэлх хугацаагаар сунгаж өгнө. Дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
  1. Паспортын эх хувь,
  2. Өргөдөл,
  3. Үйлчилгээний хураамж 50 евро бэлнээр төлнө.

Монгол Улсад буцах үнэмлэх олгох
Үндэсний энгийн гадаад паспортаа үрэгдүүлсэн, эх орондоо буцах Монгол Улсын иргэнд буцах үнэмлэх олгоно. Буцах үнэмлэх хүсэгчид Элчин сайдын яаманд заавал биеэр ирж хүсэлтээ гаргана. Буцах үнэмлэх олгохдоо консул ярилцлага хийнэ. Буцах үнэмлэх авахыг хүсэгчид дараах баримт бичгийг бүрдүүлнэ.
  1. Элчин сайдын яаманд хандаж буцах үнэмлэх хүсэх болсон шалтгаанаа дурдсан өргөдөл,
  2. Иргэний үнэмлэх (Иргэний үнэмлэх байхгүй бол Монгол Улсын иргэний бүртгэл, мэдээллийн төвийн Иргэний баримтын төв архивын лавлагаа. Энэ лавлагааг Гадаад хэргийн яамны Консулын газраар баталгаа хийлгэн, тус Элчин сайдын яамны 01 46 05 30 16 дугаарын факсаар ирүүлэх шаардлагатай),
  3. Үндэсний гадаад паспорт. Үндэсний гадаад паспортаа үрэгдүүлсэн бол БНФУ-д оршин суугаа газрын Цагдаагийн газрын тодорхойлолт,
  4. Буцах үнэмлэх хүсэх тухай анкет,
  5. Хоёр ширхэг гэрэл зураг (4 х 6 см-ийн хэмжээтэй),
  6. Хүүхэд хавсаргах бол хүүхдийн төрсний гэрчилгээ, хүүхдийн гэрэл зураг 2 ширхэг (4 х 6 см-ийн хэмжээтэй),
  7. Буцах үнэмлэхийн хураамж 50 евро бэлнээр төлнө.

Консулын үйлчилгээний хураамжийн хэмжээ

Итгэмжлэл батлан гэрчлэхэд 10 евро (баримт бичиг бүрээс)
Баримт бичгийн үнэн зөвийг гэрчлэхэд 10 евро (баримт бичиг бүрээс)
Гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхэд 10 евро (баримт бичиг бүрээс)
Баримт бичгийн орчуулгын үнэн зөвийг гэрчлэхэд 10 евро (хуудас бүрээс)
Иргэний бүртгэлийн дараах баримт бичгийн орчуулга хийхэд (Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, иргэний бүртгэлийн лавлагаа) 10 евро (хуудас бүрээс)
Төрснийг бүртгэж, гэрчилгээ олгоход хураамжгүй
Гэрлэснийг бүртгэж, гэрчилгээ олгоход 20 евро
Нас барсныг бүртгэж, гэрчилгээ олгоход 20 евро
Үндэсний энгийн гадаад паспорт захиалахад 50 евро
Үндэсний энгийн гадаад паспортын хугацааг сунгахад 50 евро
Монгол Улсад буцах үнэмлэх олгоход 50 евро

Ажлын нэг өдөрт багтаан (ажлын 8 цагт) үйлчлүүлэхийг хүсвэл яаралтай үйлчилгээний нэг дахин нэмэгдүүлсэн хураамж авна.

Анхаарах
Элчин сайдын яам Монгол Улсын иргэдэд консулын үйлчилгээг зөвхөн Мягмар, Лхагва, Пүрэв гаригуудад 14:00-17:00 цагийн хооронд үзүүлнэ.

Бичиг баримт нь бүрэн бүрдэл болсон хүсэлтийг хүлээн авч үйлчилгээ үзүүлнэ. Иймд дээр дурдсан баримт бичгүүдийг бүрэн бүрдүүлсний дараа Элчин сайдын яаманд хандахыг зөвлөж байна.

Төрснийг бүртгэх, гэрлэлтийг бүртгэх болон цуцлах, буцах үнэмлэх хүсэх зэргээс бусад төрлийн консулын үйлчилгээг үзүүлэхдээ Элчин сайдын яам хүсэлт гаргагчийг биер хүрэлцэн ирэхийг шаардахгүй. Хүсэлт гаргагч бүрэн бүрдэл болсон баримт бичгийг Элчин сайдын яамны хаягаар баталгаат шуудангаар хураамжийн хамт ирүүлнэ. Баримт бичгийг Элчин сайдын яам хүсэлт гаргагчид зөвхөн баталгаат шуудангаар илгээх тул буцах шуудангийн зардлыг хүсэлт гаргагч баримт бичгийн хамт урьдчилан ирүүлэх шаардлагатай.

Бусад шаардлагатай болон нэмэлт мэдээлэл авахыг хүсэж байгаа бол Элчин сайдын яамны консултай утсаар харилцаж болно.

Wednesday, October 7, 2009

Шинэ хүү төрлөө

Сайн байцгаана уу?

Нараа Лхагваа 2 хүүтэй боллоо. 3,400 кг Тэмүүлэн. Утас 627386906, эмнэлэг Hospital de Sant Pau (шинэ цагаан барилга) 2 дабхарт 13.
Хүн хүнээс 3e татаж өгөх санал байна. Энэ ни сайн дурийн болон холбоо үүссэнээс эхлээд зохиогдож байгаа ажил. Иймээс урд н төрсөн хүмүүс зөвөөр ойлгоорой.
Ганцаараа тусдаа эргэж очсон ч 3e-гөө ´өгөөрэй. Энэ ни холбооны нэрийн өмнөөс өгөх хандив.

Хандивыг ирэх хагас сайнд 10нд сагс тоглохоор цуглуулж абна. Сагс өдөр 2 цагаас Sant Andria de Besos. 3 хуушуур 1e-ээр зарж байгаа. Идэх хүмүүс захиалгаа өгөөрэй. Мөн уух юмаа авч ирээрэй.

Сагсанд дээр ирж чадахгүй хүмүүс нэг нэгэндээ мөнгөө дамжуулаад яаж ийгээд өгөхийг бодоорой.

өгөх боломжгүй болон өгөхгуй гэсэн хүмүүс надад эмайл-ээр харуй өгөөрэй.


Төгсөө

Thursday, October 1, 2009

Мөнгө шилжүүлэхэд 3 euro

Монгол руу 300 хүртэл euro шилжүүлэхэд 3 euro.
хаяг:
Money Exchange

c/vila i vilá 43
metro av paral-lel
934433803

c/rec comtal 5
metro arc del triunf
933198222