Thursday, September 30, 2010

Мэдэхэд илүүдэхгүй

Уншвал ухаан баяжина

Уурлавал стресс баяжина

Хайрлавал сэтгэл баяжина

Хөдөлмөрлөвөл амьдрал баяжина

Зовлонг давахад тэвчээр баяжина

Зориглоод хийхэд амжилт баяжина

Монгол Хятадын харъяа юу гэх асуулт маш их ирдэг

1. 1911 онд БНХАУлсаас түрүүлж Чин гүрний ноёрхолыг түлхэж, тусгаар тогтносон
2. 1945 онд манай арми Японы түрэмгийлэгчдээс Хятадыг чөлөөлсөн
3. 1949 онд Монгол улс БНХАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн
4. 1961 онд БНХАУ-аас түрүүлж НҮБ-ын гишүүн болов
5. Монголын их хаад Хятадыг 98 жил даралсан
6. Цагаан хэрэм бол 2 улсын хил бөгөөд бидний зүгээc хятадуудад үлдээсэн гайхамшиг

Saturday, May 1, 2010

Гайхалтай зохицжээ.

Энэ видеонуудыг үз дээ.

http://www.youtube.com/watch?v=krLNM0SoGl4&feature=related

http://www.youtube.com/watch?v=ojgNDALk2-M&feature=related

Ямар санагдав даа.

Sunday, March 7, 2010

Bayriin mend

Өргөн монголын хатан гоо
Өнөр бүлийн эзэн гоо
Бүүвэй аялах уян гоо
Бүхнийг шаглах уран гоо
Эрийг чимэх саран гоо
Энхрий аальтай бүсгүй гоо
Эрхэмсэг тансаг хатан гоо
Энгүй орчлонгийн эрхэм бүсгүй танд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай

Thursday, March 4, 2010

Холбооны ээлжит бус хуралдааны тухай

2010.01.13-ны өдөр холбоо маань Монголын ёс заншил, соёлын холбоо нэртэйгээр холбооны үйл ажиллагаагаа явуулах эрхээ бүрэн утгаараа хүлээн авсантай холбогдуулан холбооны ээлжит бус хуралдааныг 2010.02.10 өдөр Юнеско-н байранд зоxиосон боловч холбооны гишүүд болон удирдах,зөвлөлийн гишүүдийн 30 хувь ч цуглаагүй тул дахин хуралдах шийдвэр гаргасан болно.
2010.02.19-ны өдөрнийт 11 хүний бурэлдхүүнтэйгээр дахин хуралдаж дараах асуудлуудыг шийдвэрлэсэн болно.
Үүнд:
1.Холбооны 2010 оны бүрэн бус төлөвлөгөө алдаа дуталдлууд,нэмэлт шаардлагууд
2.Өөрсдийн хүслээрээ эрхээсээ татгалзаж буй удирдах гишүүдийг чөлөөлөн дахин санал хураалтаар сонгох
Жич:Нарийн бичиг Гантуяа өөрийн хусэлтээр нь болон нягтлан Наранбаатарыг үүрэгт ажилаас нь чөлөөлөн дахин санал хураалтаар сонгох.Мөн урьдах оны тайлан тооцоог гаргаж өгөхийг шаардах.
3.Гишүүдийн дунд байгуулагдаж буй монгол номын санг Нарангаравт хариуцуулан өгсөн болно.
Удирдах гишүүдийн зүгээс:
Холбооны гишүүдийг зохиогдож буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болон төлбөр хураамжаа цаг тухайд нь барагдуулж байхыг шаардаад гишүүн байхаасаа татгалзсан гишүүдийг цаг алдалгүй нэрээ авахыг сануулсан болно.
Мөн холбоо тамга тэмдэг логотой болсоныг танилцуулаад холбооны гишүүн бүрийг нэрийн хуудас хувийн дугаартай болгох бөгөөд уг нэрийн хуудаст дансны дугаар хавсаргах учир сарын хураамжийг банкаар төлж болох болсоныг мэдэгдэв.
Холбооны албан ёсны бэб нээгдэх тул дезайны саналыг аман бус байдлаар ирүүлэхийр шаардаж байна.

Гишүүдийн зүгээс:
2010 оны төлөвлөгөөг дахин гаргаж албан ёсны үйл ажилагаанаас гадна нийт монголчуудад хүртээлтэй ерөнхий төлөвлөгөө гаргахыг
Мөн удирдах гишүүдэд өөрчлөлт оруулж дахин сонгохыг
Сонгох үйл ажиллагааг үүрэгт ажилаасаа чөлөөлөгдөж буй гишүүдийг өөрийн биеэр нь байлцуулж гишүүдийн санал хураалтаар шийдвэрлэх.
Дан ганц талыг баримтлах бус гишүүдийн санал хүсэлтийг харгалзан үзэж шийдвэр гаргах байхыг шаардсан болно.

Wednesday, February 17, 2010

Энэ өдрийн мэнд

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй
Буурал жил улирч, буянт жил морилох нь
Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь,
Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож,
Дүүрэн жаргалтай түвшин амгалан
Таваг овоолон идээтэй, цараа бүрхсэн ууцтай
Жигнүүр дүүрэн буузтай,
Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Thursday, February 11, 2010

COMING SOON

сайн байцгаана уу.Өчигдөрийн холбооны хурал дээр ярилцсан номын санд өөpийн хуви нэмрээ оруулах санаатай.энд надад ямарч монгол ном байхгүй бгаа болхоор файл хэлбэрээрээ байгаа ховор зохиол романуудыг хэвлэн ном болгохоор шийдээд байнаа.Үүнд та бүхний сайн мэдэх дэлхийн шилдэг зохиол, романууд ,монголын бүх үеийн уран зохиолын дээжис болоод англи хэл ,компютэрын программуудын өөрөө сурах гарын авлагууд ,бизнес эрхлэгчид санхүүчидийн гарын авлага болон баяжих ухааны үндэс болсон номнуудыг оруулах болноо.
Эхний хэвлэлтэнд орох номнууд

ГЭСЭР
Бэгзийн Явуухулан-Түүвэр зохиол
Чадраабалын Лодойдамба-Тунгалаг Тамир роман
Бямбын Ренчин-Заан Залуудай роман
Д.Батбаяр "Цахилж яваа гєрєєс"
С.Эрдэнэ-Шилмэл өгүүллэгүүд
Б.Шүүдэрцэцэг-Шүрэн бугуйвч
Монголын шилдэг өгүүллэгүүд
Ш.Гаадамба-Багын явдал (хошин тууж)
Мянга нэгэн шөнийн үлгэрүүд
Майн Рид-Морь унасан толгойгүй хүн
Р.Чойном-Сүмтэй бударын чулуу
Д.Намдаг-Цаг төрийн үймээн (роман)
Жек Лондон-Саран хөндий
Ж.Верн-Дэлхийн төв уруу аялсан нь
Теодор Драйзер-Керри эгч
Ж.Верн-усан доогуур 20000 бээр аялсан н
А.Дюма-Монте Кристо гүн 1,2,3-р боть

Эдгээр номнууд тун удахгуй хэвлэгдэн таны гар дээр очих болно.Мөн унших хусэлтэй ном болон хэрэгтэй гарын авлага байвал хэлээрэй олж өгч туслана шүү.Ингээд та бүхнийг нээгдэж буй номын сангийн уйлчилгээнд өргөнөөр хамрагдана гэдэгт найдаж бна.

Monday, February 8, 2010

НОМЫН САН

Ta bvhend ene udriin mend hvrgie. Holboonii gishvvdiin sanaachlagaar shine nomiin santai boloh gej byi ychir ta bvhniig idewh sanaachlagatai hamragdana gedegt itgeltei baina. Enehvv nomiin san ni hvn bvrt hvrteemjtei baihaas gadna olon turliin ach holbogdoltoi. Hoorondoo medeelelee soliltsoh, chuluut tsagaaraa ynshij bgaagvi nom soningoo ynshih, bolood kyrst yawj amjdaggvi hvmvvst zoriylj spain helnii syrah bichgvvdees, spain-mongol toli geed tand heregtei vilchilgeeg hvrgehiig zorij bga yum. Vvnd ta bidnii oroltsoo tyslamj ih heregtei baina. Yunii umnu nomiin sangiin arhiw vvsgeh...Odoo bidend Mongol nom, setgvvl, sonin, mun bvh turliin spain helnii syrah bichig, gariin awlaga...geh met ta bvhend baij boloh materialyyd nomiin sangaa arwijyylahad nen shaardlagatai baina. Ene sariin 10-nii udriin holboonii hyral deer ilvv delgerengvi yariltsatsgaay. Za ingeed bvgded ni amjilt hvsie.

Wednesday, January 13, 2010

шинэ жил 2009

bi uuriinhuu camera deer bsn heden zurgaa oruulaalaa.busad humuus gaigui zurag bval oruulaarai.
shine jil ehelj bna.
2 ajaa.
bid hed.