Saturday, March 10, 2012

Цахим үнэмлэх

Цахим үнэмлэхийг зургадугаар сарын 11 гэхэд хэвлэж дуусна

2012 оны 2-р сарын 29
Цахим үнэмлэхийг зургадугаар сарын 11 гэхэд хэвлэж дуусна
Иргэний цахим үнэмлэх хэвлэх ажил нэлээн хожуу буюу дөрөвдүгээр сарын 6-нд эхэлж, зургадугаар сарын 11 гэхэд дуусах аж.

Хэвлэж бэлэн болсон цахим үнэмлэхийг дор бүр нь тараах юм. Хамгийн сүүлд хэвлэгдсэн үнэмлэх зургадугаар сарын 21 гэхэд иргэдийн гар дээр очсон байхаар төлөвлөжээ.

Энэ тухай ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, УБЕГ-ын дэд дарга бөгөөд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Амарсанаа нар өнөөдөр мэдээллээ.

Цахим үнэмлэх хэвлэх бэлдцийг Францын “Жемальто” компанийн Финлянд дахь салбарт хийж байгаа бол үнэмлэх хэвлэх хоёр машиныг АНУ-ын Датакарт компаниас авчран суурилуулаад байна.

Цахим үнэмлэх хэвлэх эхний 60 мянган ширхэг бэлдэц дөрөвдүгээр сарын 3-нд, хамгийн сүүлийн 439495 ширхэг бэлдэц зургадугаар сарын 1-нд Финляндаас ачигдах юм. Бэлдэц Монголд иртлээ хоёр хоног зарцуулна. Харин хэвлэх машин 3 секундэд нэг үнэмлэх хэвлэх бөгөөд бэлдэц ирсэн өдрөөс нь хоногт 20 цагаар ажиллан 48 мянган иргэний үнэмлэх хэвлэж байхаар хуваарь гаргаад байгаа юм байна. Харин иргэдийг өөрсдөө санаачилгатай байж, авчирч өгнө гээд хүлээгээд байлгүй баг, хороон дээрээсээ очиж үнэмлэхээ авах хэрэгтэй гэдгийг тэд сануулсан юм.

Г.Баясгалан даргын хэлж байгаагаар иргэний цахим үнэмлэхний загвар, тодорхойлолтыг өнгөрсөн оны долдугаар сарын 1 гэхэд Засгийн газарт оруулж батлуулах үүргийг тэргүүн шадар сайдад Н.Алтанхуягт өгсөн ч таван сараар хоцорч, арваннэгдүгээр сарын сүүлчээр батлуулжээ. Ингээд цахим үнэмлэх хэвлэх бэлдцийг хийлгэхээр сонгосон Францын “Жемальто” компанид илгээсэн ч тус компани загвар болон нууцлалын түвшинд өөрчлөлт хийх саналаа энэ оны нэгдүгээр сарын 19-нд ирүүлжээ. Гэтэл энэ хооронд АН Засгийн газраас гарч, тэргүүн шадар сайдын орон тоо байхгүй болсноос улсын бүртгэлийн асуудал ХЗДХЯ-ны харьяанд ирэхэд энэ ажил эзэнгүй орхигдсон байж. Ингэж цаг алдсаар энэ оны хоёрдугаар сарын 1-нд Засгийн газраар загвар, тодорхойлолтыг дахин өөрчлөн баталсан байна. Шинэ загвар батлагдсаны дараа ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан энэ ажлыг хариуцсан хоёр хүний хамт Финлянд явж, “Жемальто” компанийнхантай уулзан, дээрх байдлаар шийдэхээр ярилцаж тохирчээ.

Иргэний цахим үнэмлэхийг хэвлэхэд нэлээн нарийн технологийн дагуу ажиллагаа шаарддаг учир хугацааг үүнээс илүү наашлуулах боломжгүй юм байна. Харин 2011 оны долдугаар сард загвар, тодорхойлолтоо баталчихсан бол энэ ажил ингэж сунжрахгүй байсан гэнэ. Түүнчлэн арваннэгдүгээр сард баталсан загварыг өөрчлөх тухай “Жемальто” компанийн саналыг Засгийн газарт яаралтай танилцуулаагүйгээс нэмж хугацаа алдахад хүрсэн гэдгийг ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга хэлж байна.

Sunday, June 19, 2011

Tsagdaagiin bichig buyu gariin usegnii batalgaajilt

Frants dahi Mongol Ulsiin Elchin Saidiin yamnii konsuuliin ajiltan Navaan-Yundengiin Chimguundari ni Ispaniin Gadaad Yabdliin yamand alban oysoor gariin usgee batalgaajuulj ugsun baina.
Iimees tsagdaagiin bichgiin orchuulgiig elchingeer orchuuluulj batalguuljuulj bolno.
Anhaarah zuil:
CHimguundari obog ner alban tushaalaa orchuulgan deer bichsen baih. Mun tsagdaagiin yerunhii gazriin ulaan tamgiig orchuulsan baih, ekh hubi deer elchingiin tamga darsan baih yostoi. Ali neg ni dutuu bol huchinguid tootsno.
Frants dahi alban yosnii orchuulagchdaar orchuuluulah shaardlagagui bolson buguud, tuunii orchuulga Europt huchintei uguig ankhaarah heregtei. Hereb orchuulagch ni Frantsiin negen mujaas erhee absan bol tuunii orchuulga ter mujdaa l huchintei.
Mongold bichig barimtiig orchuulah shaardlagagui. Frantsiin elchingeer tsagdaagiin bichgee orchuuluulj, tuunii orchuulgiig Ispanid Apostilla-iin (anglias) hamt ispani hel ruu orchuulahad l hangalttai.

Hun Amiin toollogo Barcelona, Madrid , San Sebastian

Ene onii 8-9 sard Frants dahi Mongol Ulsiin Elchin saidiin Yamnaas tuluulugchid Barcelona, Madrid, San Sebastian hotuudaar yabj mongolchuudiig hum amiin toollogt burtgene.
Burtgeld oroh irged gadaad passport buyu irgenii unemlehtei baihad hangalttai. Edgeer barimt bichgiin ali n ch baihgui tohioldold www.burtgel.mn buyu www.registrationmongolia.com hayagaar orj online lavlagaa avch boloh yum. Lavlagaany hariu shuud Elchin saidyn yamand ireh ba tuhain irgend emaileer medegdeh bolno.

Monday, June 13, 2011

zaaval uzetsgeerei

http://www.youtube.com/watch?v=MnxD86HM0VQ

Sunday, January 2, 2011

2011 онд таны хайр дурлал ямар байх вэ?

ХОНЬ
Мэдрэмж сайтай Венера дагинын жилд хонийн ордынхонд хамгийн дулаан сэтгэл ориглох болно. Та нарт романтик. хайрын эрэлт ч улам их байна. Хонь хайртдаа таашаал өгч сайхан бэлэг барьж бусад жилүүдээс онцлогтой байж чадна. Хариугүй хайр ч ирж магад. Гэхдээ таны жижигхэн гомдол хурдан мартагдах болно. Хэрэв та ханьгүй бол танд яарах хэрэг байна. гэр бүл зохиоход хамгийн тохиромжтой жил учраас та үүнийгээ амжуулахаар яарах хэрэгтэй. Тийм алхам хийх шийдвэрээ та нэлээд хүндрэлтэйгээр гаргах байх.
Эмэгтэйчүүд нь энэ онд тооцоотой гэрлэлтийг ихээр хийх бөгөөд хачирхалтай нь тэр бүгд нь амжилттайгаар гэр бүлийг бүрдүүлэх аж.

ҮХЭР
Хайрын бурхан Венера ирж буй онд үхэр ба жинлүүр гэсэн хоёр тэмдгийг онцгой анхаарах болно. Тиймээс ч 2011 он үхрийн ордын хайрын жил нь болж байна. Энд таны гол ивээгч Венера л нөлөөтэй. Мөн жил гэр бүлийн хувьд хэрүүл, шуугиан багатай он. Ганц бие үхрийнхэнд олон шинэ танилууд ялангуяа эм хүйсийнхэн их байх болно. Романтик адал явдал таныг энд тэндгүй хүлээж байна. Таны сайхан чанар бусдыг улам ихээр татах болно. Жилийн сүүлийн хагаст та хайрын далайд умбаад гарч ирэхгүй байх магадлал их.

ИХЭР
Гэр бүлийн хосуудад ердийн л нэг жил. 2011 онд салж саринах, нийлж нэгдэнэ гэсэн үзэгдэл хосуудад гарахгүй. Энэ жил танд тайван амгалан, хэвийн гэр бүлийн амьдралыг авчирч байна. Шалтгаангүй сөргөлдөөн гаргаж байснаас хайртдаа итгэх нь чухал. Ихрийн ордын ганц бие олон хүний нөхөрсөг харилцаа нь хайр болон дотносно. Хамгийн гайхалтай нь тэр нь орчны хүмүүсээр барахгүй өөрсдөд нь гайхал төрүүлнэ. Гэхдээ тэр нь нэг их удаан үргэлжлэхгүй. Венера дагина та нарыг догдлуулж, доргиож магадгүй. Минутын хайрт хөтлөгдөөд хэрэггүйг л од гаригс хэлж байна. Хэрэв та энэ бүгдээс зугтаж чадвал жинхэнэ хайраар бялхах болно. 2011 онд гэр бүлээ зохиосон ихрүүд ахуйн болон материалын дарамтыг
үзэхгүй.

МЭЛХИЙ
Хосууд гэр бүлдээ илүүтэй анхаарч дотны хүмүүстээ анхаарал халамжаа өгөх жил бол таны хувьд 2011 он. Та хайр халамжтай, мэдрэмжтэй хүн болон хувирна. Та өөрчлөлтөд дуртай байх болно. Хайраа та бөөцийлөн анхаарч бас хажуугаар нь санхүүгээ мартахгүй байх ёстой.

Хувийн амьдралдаа итгэлтэй хайраар бялхсан жил ганц бие мэлхийнхэнд ирж байна. Энэ жил хайрын зугаа цэнгэл, амжилт нэн ялангуяа зуны улиралд тэр нь эрчимтэй байна. Танд жинхэнэ хайр ирнэ. Хэрэв та хоёр хайрын шалгалтаа давж чадвал дараагийн жилд нь хуримлах болно.

АРСЛАН
Энэ тэмдгийнхэн лидер гэдгээрээ л 2011 оныг эхлүүлнэ. Венерагийн жил өмнөх жил шиг нь арслангуудын хайрын ялалтын жил байх юм. Гэхдээ ялалтууд ихсээд ирээдүйд чинь хүндрэл гарч магадгүй. Та цагаа хоосон таашаалд их зарж байна. Гэр бүлдээ л анхаарах цаг ирж байгаа шүү. Таны адал явдал танай гэрийнхнийг үймүүлнэ. Энэ зөвлөмжийг сонсож байгаа хүмүүст хайрттайгаа жаргалтай байх боломжийг Венера өгнө. Ганц бие арслангийнхан хайрын адал явдлын шинэ ээлжээ зоригтой эхэлж болно. Та хувийн амьдралынхаа асуудлаас салж, хайрын хосоо олно. Жилийн дунд үеэр гэрлэх талаар ч бодоод ирэх байх. Та үүнийг хийх хэрэгтэй учир нь ирж буй он Венерагийн жил билээ.

ОХИН

Венера дагинын жил гэр бүлийн хосуудад хайраас гадна эвлэрлийн цагийг авчирч байна. Энэ жил та өөрийн хайртаа сэтгэлээсээ хандах ёстой.Хувиа бодохоос зугтаж, нөгөө хэсэгтээ илүүтэй анхаарвал та өөртөө хайрыг илүүтэй мэдрэх болно. Энэ тэмдгийн олон төлөөлөгч хайраа цоо шинэ хуудаснаас эхлэхээр хичээнэ. Өерийн гэсэн ухаантай, ёжлолтой гэхдээ ганц бие охиныхонд Венера ивээлтэй байх ажээ. Жилийн турш л та хайр сэтгэл, халуун янаглалдаа лидер нь байх юм. Даллаад л дагуулчихна гэсэн эрмэлзлээ та үргэлж хэрэгжүүлэхээр зүтгэх ажээ. Адал явдал хөөгөөд хайраа олохгүй өнгөрсөн ч жил танд сэтгэгдэл үлдээнэ.

ЖИНЛҮҮР
Венера бурхан энэ жил өөрийн тэмдгүүдээ илүүтэй ивээх болно. Жинлүүрийнхний гол амжилт нь гэр бүлд л ирэх юм байна. Тэднийг тачаангуй, амжилтай, азтай хайр хүлээж буй. Жил элдэв гэнэтийн сайхан үйл явдлаар дүүрэн. Гэр бүлийн хосуудад хамтарсан хобби эсвэл хамтран бизнес хийхэд таатай байх болно. Жинлүүрийн ихэнх нь хайраасаа улам их итгэл, эрч авах болно. Тэр нь эргээд хувийн амьдралаас гадна хувьсгалын амьдралд нөлөөтэй. Ерөнхийдөө 2011 он өмнөх жилүүдээс илүү тачаангуй, халуухан жил болно.Ирж буй онд бүхий л хүсэл мөрөөдөл чинь биелэх магадлал өндөр гэдгийг ганц бие жинлүүрийнхэнд хэлчихье.

ХИЛЭНЦ
Венера бурхны ивээлийн 2011 он энэ тэмдгийн төлөөлөгч бүрд сайн байхгүй. Аз жаргал, зохис гэр бүлд өөрчлөлт гарахгүй харин өмнө нь галт уулын тогоон дотор амьдарч байсан мэтээр жилээ өнгөрөөсөн хосуудын шалгалт бас л үргэлжилнэ. Бие биедээ учиргүй хайртай байх боловч хардах гэж нэг гай байгааг санаж яв. Энэ үеэр л бодлогогүй хөдлөх хэрэггүй. Бусдыг бага сонсож хайртдаа итгэлтэй бай гэж од гаригс зөвлөж байна. Ганц бие хилэнцэд 2011 он таатай. Венера бурхан л таныгхайраа олоход чинь хөтлөх юм. Хайраа олохдоо йас өөрөө нэлээдгүй зүтгэл гаргавал таарна. Жилийн сүүлчээр бүгд л гэр бүлтэй болсон байх магадлалтай.

НУМ
Гэр бүлийн хосуудад 2011 он таатай жил нь. Үр хүүхэд хүсч байсан хүмүүст хүсэл нь биелэх цаг ирнэ. Тэр мэдээ та нарын харилцаанд шинэ уур амьсгал авчирна.Энэ тэмдгийн бусад төлөөлөгчдөд хайртай хүндээ анхааралтай, нинжин хандаж, халамжтай байхыг зөвлөж байна. Ерөнхийдөө нумынханд ирж буй жил романтик, сюрпризийг авчирна. Ганц бие нумынханд 2011 он сонирхолтой жил. Эрэл хайлт хийж байгаа нэг нь өөрийн аз жаргалаа амархан олно. Гэхдээ жилдээ амжаад гэрлэх нь санхүүгийн асуудлаас болоод бүтэмжгүй байх болов уу. Тэвчээр заагаад зүтгэхэд дараагийн жилд нь сайхан хуримтай учирна. Энэ бүх нумынханд хамааралтай биш. Зөвхөн гэр бүлтэй больё гэсэн хүмүүст л хамаатай. Энэ тэмдгийн төлөөлөгч гэр бүл зохиох хүсэл.зориггуй зүгээр л романтик адал явдал хайвал тэр нь амархан бөгөөд бүтэмжтэй байх юм байна. Романтик тэдний хувьд тоглоом байх ажээ.

МАТАР
Гэр бүлтэй матын ордын хүмүүс 2011 онд хайр сэтгэлдээ сэтгэл дундуур байх магадлалтай. Од гаригсийн хэлж байгаагаар юм л бол хэрүүл өдөөд байх хэрэггүй. Бодлогогүй, яаруу хөдлөх гээд яахав Хэрэв таны хайр зурхайгаар тохирохгүй байгаа бол үргэлж л сөргөлдөөн гаргахыг оролдох бөлгөө. Үүний эсрэг арга бол сөргөлдөөнд орохгүй чимээгүй л дуугаа хураах. Ерөнхийдөө бол матрынханд гэр бүлийн амьдрал хэвийн байх ажээ. Дурлалын бурхан Венера энэ жилд ичимхий бүрэг ганц бие матрынханд өөрийн сэтгэлээ нээхэд нь тусална. Матрын даруухан төрх дор тачаалын их далай нуугдаж байгаа учир хайрын фронтод ялалт ихтэй байх нь.

БУМБА
Шинэ оны эхээр гэр бүлтэй бумбынхан бага зэргийн сөргөлдөөнтэй байх аж. Энэ тэмдгийн ихэнх төлөөлөгчид өөрийн асуудлаа өөрөө л шийдэхээр зүтгэнэ. Хувийн амьдралд бас нэг доргион байна. Энд ахмад туршлагатай хүмүүсийн сургамж чухал. Зөвлөмжийг сонсож сур. Гэхдээ өөрийн бодол өөртөө зөв. Таны учраа олох чадвар хайртайгаа сайн байх боломжийг өгнө.

Ирж буй жилд ганц бие бумбынханд мэдрэмж өндөр байх учир эсрэг хүйстэнтэйгээ харилцахад саад болохгүй. Өөрийн ханиа олно гэсэн шургуу бодолтой бумба хайраа олоод бат бэх холбоог тогтоож чадна. Зарим нь хүслээ бодит гээд андуурах магад байгааг анхаарна уу.

ЗАГАС
Энэ ордынхонд ирж буй 2011 он гэр бүлийн талд бага зэргийн бужигнаантай байх гэнэ. Загас эд хөрөнгийн хойноос хөөцөлдөж байгаад хувийн амьдралаа мартаад иржээ гэнэт ухаарах болно. Хайрын Венера бурхны энэ жилд та өөрийн хамтрагчдаа гараа сунгахад амьдрал чинь дахиад л бал шигээ байх болно. Од гаригс таныг хайртдаа уйтгартай зүйл яриад байх хэрэггүй зөвлөж байгаагаас гадна заримдаа хайрын, эротик кинонуудыг хамтран үзэж, театр, музей, аялалд цуг явахыг зөвлөж байна. Хүний татахаар хөөрхөн ганц бие загаснууд эсрэг хүйстнээ татах бүрэн боломжтой мартах хэрэггүй. Зарим хүмүүс жилдээ амжаад гэрлэхийг чухалчлах байх. Энд дотны хүмүүсийн зөвлөгөө чухал.

Thursday, September 30, 2010

Мэдэхэд илүүдэхгүй

Уншвал ухаан баяжина

Уурлавал стресс баяжина

Хайрлавал сэтгэл баяжина

Хөдөлмөрлөвөл амьдрал баяжина

Зовлонг давахад тэвчээр баяжина

Зориглоод хийхэд амжилт баяжина

Монгол Хятадын харъяа юу гэх асуулт маш их ирдэг

1. 1911 онд БНХАУлсаас түрүүлж Чин гүрний ноёрхолыг түлхэж, тусгаар тогтносон
2. 1945 онд манай арми Японы түрэмгийлэгчдээс Хятадыг чөлөөлсөн
3. 1949 онд Монгол улс БНХАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн
4. 1961 онд БНХАУ-аас түрүүлж НҮБ-ын гишүүн болов
5. Монголын их хаад Хятадыг 98 жил даралсан
6. Цагаан хэрэм бол 2 улсын хил бөгөөд бидний зүгээc хятадуудад үлдээсэн гайхамшиг

Saturday, May 1, 2010

Гайхалтай зохицжээ.

Энэ видеонуудыг үз дээ.

http://www.youtube.com/watch?v=krLNM0SoGl4&feature=related

http://www.youtube.com/watch?v=ojgNDALk2-M&feature=related

Ямар санагдав даа.

Sunday, March 7, 2010

Bayriin mend

Өргөн монголын хатан гоо
Өнөр бүлийн эзэн гоо
Бүүвэй аялах уян гоо
Бүхнийг шаглах уран гоо
Эрийг чимэх саран гоо
Энхрий аальтай бүсгүй гоо
Эрхэмсэг тансаг хатан гоо
Энгүй орчлонгийн эрхэм бүсгүй танд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай

Thursday, March 4, 2010

Холбооны ээлжит бус хуралдааны тухай

2010.01.13-ны өдөр холбоо маань Монголын ёс заншил, соёлын холбоо нэртэйгээр холбооны үйл ажиллагаагаа явуулах эрхээ бүрэн утгаараа хүлээн авсантай холбогдуулан холбооны ээлжит бус хуралдааныг 2010.02.10 өдөр Юнеско-н байранд зоxиосон боловч холбооны гишүүд болон удирдах,зөвлөлийн гишүүдийн 30 хувь ч цуглаагүй тул дахин хуралдах шийдвэр гаргасан болно.
2010.02.19-ны өдөрнийт 11 хүний бурэлдхүүнтэйгээр дахин хуралдаж дараах асуудлуудыг шийдвэрлэсэн болно.
Үүнд:
1.Холбооны 2010 оны бүрэн бус төлөвлөгөө алдаа дуталдлууд,нэмэлт шаардлагууд
2.Өөрсдийн хүслээрээ эрхээсээ татгалзаж буй удирдах гишүүдийг чөлөөлөн дахин санал хураалтаар сонгох
Жич:Нарийн бичиг Гантуяа өөрийн хусэлтээр нь болон нягтлан Наранбаатарыг үүрэгт ажилаас нь чөлөөлөн дахин санал хураалтаар сонгох.Мөн урьдах оны тайлан тооцоог гаргаж өгөхийг шаардах.
3.Гишүүдийн дунд байгуулагдаж буй монгол номын санг Нарангаравт хариуцуулан өгсөн болно.
Удирдах гишүүдийн зүгээс:
Холбооны гишүүдийг зохиогдож буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болон төлбөр хураамжаа цаг тухайд нь барагдуулж байхыг шаардаад гишүүн байхаасаа татгалзсан гишүүдийг цаг алдалгүй нэрээ авахыг сануулсан болно.
Мөн холбоо тамга тэмдэг логотой болсоныг танилцуулаад холбооны гишүүн бүрийг нэрийн хуудас хувийн дугаартай болгох бөгөөд уг нэрийн хуудаст дансны дугаар хавсаргах учир сарын хураамжийг банкаар төлж болох болсоныг мэдэгдэв.
Холбооны албан ёсны бэб нээгдэх тул дезайны саналыг аман бус байдлаар ирүүлэхийр шаардаж байна.

Гишүүдийн зүгээс:
2010 оны төлөвлөгөөг дахин гаргаж албан ёсны үйл ажилагаанаас гадна нийт монголчуудад хүртээлтэй ерөнхий төлөвлөгөө гаргахыг
Мөн удирдах гишүүдэд өөрчлөлт оруулж дахин сонгохыг
Сонгох үйл ажиллагааг үүрэгт ажилаасаа чөлөөлөгдөж буй гишүүдийг өөрийн биеэр нь байлцуулж гишүүдийн санал хураалтаар шийдвэрлэх.
Дан ганц талыг баримтлах бус гишүүдийн санал хүсэлтийг харгалзан үзэж шийдвэр гаргах байхыг шаардсан болно.