Sunday, March 7, 2010

Bayriin mend

Өргөн монголын хатан гоо
Өнөр бүлийн эзэн гоо
Бүүвэй аялах уян гоо
Бүхнийг шаглах уран гоо
Эрийг чимэх саран гоо
Энхрий аальтай бүсгүй гоо
Эрхэмсэг тансаг хатан гоо
Энгүй орчлонгийн эрхэм бүсгүй танд олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе. Сайхан баярлаарай

Thursday, March 4, 2010

Холбооны ээлжит бус хуралдааны тухай

2010.01.13-ны өдөр холбоо маань Монголын ёс заншил, соёлын холбоо нэртэйгээр холбооны үйл ажиллагаагаа явуулах эрхээ бүрэн утгаараа хүлээн авсантай холбогдуулан холбооны ээлжит бус хуралдааныг 2010.02.10 өдөр Юнеско-н байранд зоxиосон боловч холбооны гишүүд болон удирдах,зөвлөлийн гишүүдийн 30 хувь ч цуглаагүй тул дахин хуралдах шийдвэр гаргасан болно.
2010.02.19-ны өдөрнийт 11 хүний бурэлдхүүнтэйгээр дахин хуралдаж дараах асуудлуудыг шийдвэрлэсэн болно.
Үүнд:
1.Холбооны 2010 оны бүрэн бус төлөвлөгөө алдаа дуталдлууд,нэмэлт шаардлагууд
2.Өөрсдийн хүслээрээ эрхээсээ татгалзаж буй удирдах гишүүдийг чөлөөлөн дахин санал хураалтаар сонгох
Жич:Нарийн бичиг Гантуяа өөрийн хусэлтээр нь болон нягтлан Наранбаатарыг үүрэгт ажилаас нь чөлөөлөн дахин санал хураалтаар сонгох.Мөн урьдах оны тайлан тооцоог гаргаж өгөхийг шаардах.
3.Гишүүдийн дунд байгуулагдаж буй монгол номын санг Нарангаравт хариуцуулан өгсөн болно.
Удирдах гишүүдийн зүгээс:
Холбооны гишүүдийг зохиогдож буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болон төлбөр хураамжаа цаг тухайд нь барагдуулж байхыг шаардаад гишүүн байхаасаа татгалзсан гишүүдийг цаг алдалгүй нэрээ авахыг сануулсан болно.
Мөн холбоо тамга тэмдэг логотой болсоныг танилцуулаад холбооны гишүүн бүрийг нэрийн хуудас хувийн дугаартай болгох бөгөөд уг нэрийн хуудаст дансны дугаар хавсаргах учир сарын хураамжийг банкаар төлж болох болсоныг мэдэгдэв.
Холбооны албан ёсны бэб нээгдэх тул дезайны саналыг аман бус байдлаар ирүүлэхийр шаардаж байна.

Гишүүдийн зүгээс:
2010 оны төлөвлөгөөг дахин гаргаж албан ёсны үйл ажилагаанаас гадна нийт монголчуудад хүртээлтэй ерөнхий төлөвлөгөө гаргахыг
Мөн удирдах гишүүдэд өөрчлөлт оруулж дахин сонгохыг
Сонгох үйл ажиллагааг үүрэгт ажилаасаа чөлөөлөгдөж буй гишүүдийг өөрийн биеэр нь байлцуулж гишүүдийн санал хураалтаар шийдвэрлэх.
Дан ганц талыг баримтлах бус гишүүдийн санал хүсэлтийг харгалзан үзэж шийдвэр гаргах байхыг шаардсан болно.