Thursday, October 15, 2009

Thursday, October 8, 2009

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яам Монгол Улсын иргэдэд консулын дараах үйлчилгээг үзүүлнэ

Монгол иргэдэд vзvvлэх vйлчилгээ


Төрснийг бүртгэх
Гэрлэснийг бүртгэх
Гадаад паспорт захиалах
Гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгах
Монгол Улсад буцах үнэмлэх олгох

Төрснийг бүртгэх
Гадаад Улсад суугаа Монгол Улсын харъяат иргэдийн дундаас төрсөн хүүхдийг эцэг эхийн хүсэлтийг үндэслэн 30 хоногийн дотор бүртгэнэ. Эцэг, эх нь хоёулаа Монгол Улсын иргэн, эсвэл эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын иргэн бол тэдний дундаас төрсөн хүүхдийг бүртгүүлж, төрсний гэрчилгээ авах шаардлагатай. Төрсний гэрчилгээг үнэ төлбөргүй олгоно. Төрснийг бүртгүүлэхэд дараах бичиг баримт бүрдүүлнэ.
  1. Эцэг, эхийн өргөдөл
  2. Эцэг, эхийн иргэний үнэмлэх болон гадаад паспорт
  3. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ эсвэл баталгаатай хуулбар
  4. Гэрлэлтийн гэрчилгээгүй бол эцэг, эх хоёрын хамтран гаргасан өргөдөл
  5. Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн тодорхойлолт, эрүүл мэндийн дэвтэр

Гэрлэснийг бүртгэх
Гэрлэхийг хүсэгчдийн өргөдлийг үндэслэн гэрлэснийг бүртгэнэ. Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхдээ Элчин сайдын яаманд заавал биеэр хүрэлцэн ирнэ. Гэрлэлтээ бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна.
  1. Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэх тухай хамтран гаргасан өргөдөл,
  2. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх, түүний хуулбар, иргэний үнэмлэх байхгүй тохиолдолд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн Иргэний баримтын төв архивын лавлагаа,
  3. Гадаад паспорт, түүний баталгаатай хуулбар,
  4. Гэрлэхийг хүсэгчдийн урьд нь гэрлэж байгаагүй тухай Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн Иргэний баримтын төв архивын лавлагаа,
  5. Гэрлэхийг хүсэгчдийн аль нэг нь урьд өмнө гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан тухай Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн Иргэний баримтын төв архивын лавлагаа,
  6. Гэрлэхийг хүсэгчдийн эрүүл, мэндийн тодорхойлолт,
  7. Үйлчилгээний хураамж 20 евро бэлнээр төлнө.

Гадаад паспорт захиалах
Элчин сайдын яам гадаад паспорт олгохгүй бөгөөд иргэдийн хүсэлтийн дагуу үндэсний энгийн гадаад паспортыг Монгол Улсын Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд захиалан авч өгнө. Шинэ загварын үндэсний энгийн гадаад паспорт олгож эхэлсэнтэй холбогдуулан 2002 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө олгосон үндэсний энгийн гадаад паспортод сунгалт хийхийг зогсоосон тул иргэд шинэ гадаад паспорт авах шаардлагатай. Үндэсний энгийн паспортыг захиалга авснаас хойш 2 сарын хугацаанд олгоно. Үндэсний энгийн гадаад паспорт захиалах иргэн дараах бичиг баримтыг эх хувиар нь бүрдүүлж өгнө.
  1. Монгол Улсын Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд хандаж паспорт олгохийг хүссэн тухай өргөдөл,
  2. Иргэний үнэмлэх (Иргэний үнэмлэх байхгүй бол Монгол Улсын иргэний бүртгэл, мэдээллийн төвийн Иргэний баримтын төв архивын лавлагаа. Энэ лавлагааг Гадаад хэргийн яамны Консулын газраар баталгаа хийлгэн, тус Элчин сайдын яамны 01 46 05 30 16 дугаарын факсаар ирүүлэх шаардлагатай),
  3. Эзэмшиж буй үндэсний энгийн гадаад паспортын эх хувь,
  4. Гэрэл зураг 4 ширхэг (цагаан фонтой, 3,5 х 4,5 см хэмжээтэй),
  5. Паспорт захиалах хуудас 2 хувь (татаж авах)
  6. Паспортын хураамж 50 евро бэлнээр төлнө.

Гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгах
2006 оны 7 дугаар сарын 01-нээс хойш олгосон үндэсний энгийн гадаад паспортын хүчинтэй хугацааг 1 - 5 жил хүртэлх хугацаагаар сунгаж өгнө. Дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
  1. Паспортын эх хувь,
  2. Өргөдөл,
  3. Үйлчилгээний хураамж 50 евро бэлнээр төлнө.

Монгол Улсад буцах үнэмлэх олгох
Үндэсний энгийн гадаад паспортаа үрэгдүүлсэн, эх орондоо буцах Монгол Улсын иргэнд буцах үнэмлэх олгоно. Буцах үнэмлэх хүсэгчид Элчин сайдын яаманд заавал биеэр ирж хүсэлтээ гаргана. Буцах үнэмлэх олгохдоо консул ярилцлага хийнэ. Буцах үнэмлэх авахыг хүсэгчид дараах баримт бичгийг бүрдүүлнэ.
  1. Элчин сайдын яаманд хандаж буцах үнэмлэх хүсэх болсон шалтгаанаа дурдсан өргөдөл,
  2. Иргэний үнэмлэх (Иргэний үнэмлэх байхгүй бол Монгол Улсын иргэний бүртгэл, мэдээллийн төвийн Иргэний баримтын төв архивын лавлагаа. Энэ лавлагааг Гадаад хэргийн яамны Консулын газраар баталгаа хийлгэн, тус Элчин сайдын яамны 01 46 05 30 16 дугаарын факсаар ирүүлэх шаардлагатай),
  3. Үндэсний гадаад паспорт. Үндэсний гадаад паспортаа үрэгдүүлсэн бол БНФУ-д оршин суугаа газрын Цагдаагийн газрын тодорхойлолт,
  4. Буцах үнэмлэх хүсэх тухай анкет,
  5. Хоёр ширхэг гэрэл зураг (4 х 6 см-ийн хэмжээтэй),
  6. Хүүхэд хавсаргах бол хүүхдийн төрсний гэрчилгээ, хүүхдийн гэрэл зураг 2 ширхэг (4 х 6 см-ийн хэмжээтэй),
  7. Буцах үнэмлэхийн хураамж 50 евро бэлнээр төлнө.

Консулын үйлчилгээний хураамжийн хэмжээ

Итгэмжлэл батлан гэрчлэхэд 10 евро (баримт бичиг бүрээс)
Баримт бичгийн үнэн зөвийг гэрчлэхэд 10 евро (баримт бичиг бүрээс)
Гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхэд 10 евро (баримт бичиг бүрээс)
Баримт бичгийн орчуулгын үнэн зөвийг гэрчлэхэд 10 евро (хуудас бүрээс)
Иргэний бүртгэлийн дараах баримт бичгийн орчуулга хийхэд (Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, иргэний бүртгэлийн лавлагаа) 10 евро (хуудас бүрээс)
Төрснийг бүртгэж, гэрчилгээ олгоход хураамжгүй
Гэрлэснийг бүртгэж, гэрчилгээ олгоход 20 евро
Нас барсныг бүртгэж, гэрчилгээ олгоход 20 евро
Үндэсний энгийн гадаад паспорт захиалахад 50 евро
Үндэсний энгийн гадаад паспортын хугацааг сунгахад 50 евро
Монгол Улсад буцах үнэмлэх олгоход 50 евро

Ажлын нэг өдөрт багтаан (ажлын 8 цагт) үйлчлүүлэхийг хүсвэл яаралтай үйлчилгээний нэг дахин нэмэгдүүлсэн хураамж авна.

Анхаарах
Элчин сайдын яам Монгол Улсын иргэдэд консулын үйлчилгээг зөвхөн Мягмар, Лхагва, Пүрэв гаригуудад 14:00-17:00 цагийн хооронд үзүүлнэ.

Бичиг баримт нь бүрэн бүрдэл болсон хүсэлтийг хүлээн авч үйлчилгээ үзүүлнэ. Иймд дээр дурдсан баримт бичгүүдийг бүрэн бүрдүүлсний дараа Элчин сайдын яаманд хандахыг зөвлөж байна.

Төрснийг бүртгэх, гэрлэлтийг бүртгэх болон цуцлах, буцах үнэмлэх хүсэх зэргээс бусад төрлийн консулын үйлчилгээг үзүүлэхдээ Элчин сайдын яам хүсэлт гаргагчийг биер хүрэлцэн ирэхийг шаардахгүй. Хүсэлт гаргагч бүрэн бүрдэл болсон баримт бичгийг Элчин сайдын яамны хаягаар баталгаат шуудангаар хураамжийн хамт ирүүлнэ. Баримт бичгийг Элчин сайдын яам хүсэлт гаргагчид зөвхөн баталгаат шуудангаар илгээх тул буцах шуудангийн зардлыг хүсэлт гаргагч баримт бичгийн хамт урьдчилан ирүүлэх шаардлагатай.

Бусад шаардлагатай болон нэмэлт мэдээлэл авахыг хүсэж байгаа бол Элчин сайдын яамны консултай утсаар харилцаж болно.

Wednesday, October 7, 2009

Шинэ хүү төрлөө

Сайн байцгаана уу?

Нараа Лхагваа 2 хүүтэй боллоо. 3,400 кг Тэмүүлэн. Утас 627386906, эмнэлэг Hospital de Sant Pau (шинэ цагаан барилга) 2 дабхарт 13.
Хүн хүнээс 3e татаж өгөх санал байна. Энэ ни сайн дурийн болон холбоо үүссэнээс эхлээд зохиогдож байгаа ажил. Иймээс урд н төрсөн хүмүүс зөвөөр ойлгоорой.
Ганцаараа тусдаа эргэж очсон ч 3e-гөө ´өгөөрэй. Энэ ни холбооны нэрийн өмнөөс өгөх хандив.

Хандивыг ирэх хагас сайнд 10нд сагс тоглохоор цуглуулж абна. Сагс өдөр 2 цагаас Sant Andria de Besos. 3 хуушуур 1e-ээр зарж байгаа. Идэх хүмүүс захиалгаа өгөөрэй. Мөн уух юмаа авч ирээрэй.

Сагсанд дээр ирж чадахгүй хүмүүс нэг нэгэндээ мөнгөө дамжуулаад яаж ийгээд өгөхийг бодоорой.

өгөх боломжгүй болон өгөхгуй гэсэн хүмүүс надад эмайл-ээр харуй өгөөрэй.


Төгсөө

Thursday, October 1, 2009

Мөнгө шилжүүлэхэд 3 euro

Монгол руу 300 хүртэл euro шилжүүлэхэд 3 euro.
хаяг:
Money Exchange

c/vila i vilá 43
metro av paral-lel
934433803

c/rec comtal 5
metro arc del triunf
933198222

Monday, September 14, 2009

Монгол Улсын Элчин сайдын Яам

Elchin said R.Altangerel
Consul M.Enkh-Amgalan, N.Chimguundari

Direccion:
5 AVENUE ROBERT SCHUMAN
92100 BOULOGNE BILLANCOURT
FRANCE

Telephone
00 33 1 46 05 28 12
00 33 1 46 05 23 18 Consul

Fax
00 33 1 46 05 30 16

Mail
info@ambassademongolie.fr
altangerel@ambassademongolie.fr
consul@ambassademongolie.fr
enkhamgalan@ambassademongolie.fr

Web:
www.ambassademongolie.fr

Wednesday, September 9, 2009

франц улсад суугаа монгол улсын элчин сайд Барселонад

Sain baitsgaana uu,


Frants dahi Mongol Ulsiin elchi said ireh 4 dehi udur buyu 9 sariin 10 nd 18tsagt Unesco-d bidniig huleen abch uulzahaar bolloo.

Bugd ergelzsen, asuuh zuilee tobch buguud todorhoi beldej irne uu. Bidend tsag baga asuuh um ih baigaa uchraas beltgeltei irbel sain baina.


Unesco
C/Mallorca 107 principal.

Jich: Franst dahi Mongoliin elchin said Ispani, Frants, Portugal, Andorra gesen ornuudiig haruitsaj ajilladag um baina. IImees end bolj baigaa asuudaliig huleej abna.

Mun ireh hagassaind 15 stagaas sags toglono. Sant adrià de Besos.

Irehdee 8, 9 sariinhaa datbaruudiig abchraarai. Mun hiisen tamga temdegniihee zagbariig abchraari(hiisen humuus). UUnd neg zagbar neg bichgiin staasan, nugalj bolohgui.


Ta nariig idebhtei orolstono gej naidaj baina.

Tugsuu

Sunday, July 12, 2009

Наадам

uur busad zuragnuudaa minii huviin mail haygaar holbogdoj avaarai.










Thursday, July 9, 2009

Simyo компаний гар утас

Сайн байна уу. Энэхүү өдрийн мэнд хүргье.

Манай хэд хэдэн найз нар Симёо компаний гар утас бариж их хямд гэж магтан ярьдаг юм.

Судлахад Симёо утаснууд хоорондоо аль ч цагт 10 мин хүртэл ҮНЭГҮЙ ярина. Бусад гар утас руу 1 мин нь 8 цент, SMS мэсэж 9цент. (харьцуулахад бол бол Vodafone 1 мин 28 цент, мэсэж 15цент байдаг).

Та нар сонирховол вэб хуудас руу нь орж үзээрэй. СИМ кардыг нь худалдаж авахад 5евро.

http://www.simyo.es/que_es_tarifas.html

Saturday, June 27, 2009

Наадам тэмдэглэцгээе Монголчууд аа

Энэ жилийн наадамыг тоxиолдуулж 7 сарын 10 нд xоёр хоногийн аялал зохион байгуулж байна. Бид байшин дангаар нь түрээслэхээр болсон. Хүний 70€. Үнэнд ирэх очих зардал, хоол унд багтсан. Явах хүмүүс яаралтай нэрээ өгнө үү? Хүний тоо хязгаартай тул түрүүлж нэрээ өгсөн хүмүүс тоонд ороx болно. Хөлслөх байрны зураг танилцуулга:















Энэ жилийн наадамыг тоxиолдуулж 7 сарын 10 нд xоёр хоногийн аялал зохион байгуулж байна. Бид байшин дангаар нь түрээслэхээр болсон. Хүний 70€. Үнэнд ирэх очих зардал, хоол унд багтсан. Явах хүмүүс яаралтай нэрээ өгнө үү? Хүний тоо хязгаартай тул түрүүлж нэрээ өгсөн хүмүүс тоонд ороx болно. Хөлслөх байрны зураг танилцуулга:





Tuesday, June 23, 2009

Испаний визний тухай

За Испани улсыг зорих гэж байгаа болон энд байгаа хумуусийн ар гэрийхэн ирэхээр шийдсэн бол бага ч гэсэн тус болох болов уу гээд гооглээр хайгаад олддоггуй зувхун Бээжин дэх Испаний элчин шаарддаг бичиг баримтуудын жагсаалтыг нийтлэлээ. Эдгээр материалууд н жуулчиний визанд ороход шаардагдах матэриалүүдаас гадна шаардагдах нэмэлт баримт бичгууд болно. Бээжин дэх монгол болоод испани элчингийн хаягууд:
Embassy of Mongolia in Beijing
Ambassador:H.E.Mr.Galsan Batsukh Address: No.2, Xiu Shui Bei Jie, Jian Guo Men Wai Da Jie PostalCode: 100600Tel: (+86)10 6532 1203, 6532 6513 (On-Duty) Fax: (+86)10 6532 5045E-mail: mail@mongolembassychina.org Website: http://www.mongolembassychina.org/index.php
Office of Mongolian Embassy
Offices
Contact Information
Consular Office
Tel: (+86)10 6532 6216 E-mail: badmaanyambuu@mongolembassychina.org odbayar@mongolembassychina.org
Visa Office
Tel: (+86)10 6532 6512 ext. 120, 106, 108 Fax: (+86)10 6532 6216 Office Hours: 9:00a.m.-11:00a.m. Mon.-Fri.
Secretary to Ambassador
Tel: (+86)10 6532 1810 Fax: (+86)10 6532 5045 E-mail: mail@mongolembassychina.org batsukh@mongolembassychina.org
Political Office
Tel: (+86)10 6532 6512 ext. 109 (+86)10 6532 1203 ext. 107(+86)10 6532 6513 ext. 105 E-mail: baigalmaa@mongolembassychina.org
Commercial Office
Tel: (+86)10 6532 1952 E-mail: ulambayar@mongolembassychina.org
Education, Culture & Protocol Office
Tel: (+86)10 6532 6512 ext. 113 E-mail: suvdsuren@mongolembassychina.org
Defense Attaché's Office
Tel: (+86)10 6532 5262 (+86)10 6532 6513 ext.104 E-mail: ganbat@mongolembassychina.org

Spain Embassy in Beijing
Name: Embassy of Spain
Address: No. 9, San Li Tun Lun, Chaoyang District, Beijing
Tel: +86-10-65321986
Fax: +86-10-65323401
Website: http://www.mae.es/embajadas/pekin
Email: embespcn@mail.mae.es embesp@public.bta.net.cn

SUBSABACION DE DOCUMENTOS
TIPO DE VISADO SOLICITADO: Negocios Turismo Visitas Reagrucpacion Trabajo Estudios Otro
1. Invitacion empresa espanol (con indicacion de traductor,caso de no hablar ingles o espanol) –Acta notarial de invitacion
2. Nota verbal (traducida al ingles o al espanol)
3. Certificado de trabajo de empresa china –
a.Funciones ejercidas por interesado
b.Salario
c.Motivo de viaje
d.Duracion de viaje
e.Afiliacion a la Seguridad Social China
f.Garantias de retorno
4. Seguro de viaje con cobertura (repatriacion,asistencia medica de urgencia,atencion hospitalaria de urgencia-cobertura minima:30.000 euros)
5. Fotocopia pasaporte
6. Registero mercantil empresa
7.Certificado bancario que acredite solvencia o cartilla de ahorro
8.Reserva de avion
9.Alojamiento
10.Resolucion permiso de trabajo
11. Oferta de trabajo
12.Certificado de nacimiento
13.Libro de Familia Espanol
14.Certificado de parentesco traducido y legalizado
15.Certificado de matrimonio
16.Certificado de antecededentes penales traducido y legalizado
17.Permiso de residencia
18.Autorizacion paterna
19.Empadronamiento
20.Dependencia economica y razones para reagurupar
21.Certificado/Titulo estudios
22.Fotocopia notariada /compulsada del pasaporte y /o tarjeta rseidencia del reagrupante
23.Certificado de nacimiento emitido por el hospital o la policia
24.Certificado de medico-уунийг дараах хаягуудын дагуу очиж бурэн шинжилгээ угууд хулээн авах болно.Ажилын 1 удурт л багатаж хариу н бэлэн болоод битуумжлэгдсэн дугтуйтай элчинд хургэгдэх болно.унэ н 889-1012 юан байдаг.

BEIJING INTERNATIONAL SOS CLINIC
Building C,BITIC Leasing Center
No.1 North Road,Xing Fu San cun
Chaoyang district Beijing 100027,China
Tel:86(10)-64629112
Fax:86(10)-64629111
24 hours 86(10)-64629100

SINO-JAPAN FRIENDSHIP HOSPITAL
Yinghua Donglu Chaoyang
Tel :86(10)-64221122

INTERNATIONAL MEDICAL CENTER
Room S106,Office Building
Beijing Lufthansa Center
No.50 Liangmaqiao Road
Tel :86(10)-64651561

Saturday, June 6, 2009

Хуучны тооллолын сар болгоны 15нд уншигддаг мөргөл

Маргааш Барселона хотын Каса дэ Тибет-д болно.
18 цагаас, үнэгүй.

Хаяг : Роселло гудамжны 181 тоотод.
Ирэхдээ хүмүүс тавгын идээ эсвэл уух юм авчирж лам нарт өргөл барьдаг юм байна лээ, гэхдээ заавал биш. Эртхэн шиг очиж орохгүй бол нилээд олон хүн ирдэг тул урдуур суух газаргүй болно.



http://www.casadeltibetbcn.org/principal.html

Thursday, June 4, 2009

Бvсгvйчvvддээ...

Уруулаа буд бvсгvй минь
Унжуу дорой бvv яв
Нас бол цаасан дээр бичдэг тоо юм
Намбархаж бvv сvйд бол
Хvссэнээрээ амьдар бvсгvй минь
Хvлэгдэж баригдаж бvv амьдар
Гоо сайхан яв бvсгvй минь
Голж бас шилж амьдар
Гадсан єсгийтэй ганган шаахай
Гархи, гоёл бvгдээн зvv
Сайхан vнэр биедээ шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв
Санаашрах гунигийн дуу бvv аял бvсгvй минь
Сарны гоо гvнж мэт инээмсэглэж амьдар…

Saturday, May 30, 2009

Thursday, May 28, 2009

Аялалын зар

Ирэх 1 дэхэд буюу 6 сарын 1нд 1 өдрийн аялал зохион байгуулж байна. Явах хүмүүс яаралтай хариу өгнө үү.

Monday, May 25, 2009

Ардчилсан намын удирдлагууд өглөөний 06:30 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус намын дарга Н.Алтанхуягийн мэдээлсэнээр Монгол улсын 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчЦ.Элбэгдорж өрсөлдөгчөөсөө 35 мянган саналын зөрүүгээр хол тасарсан байна. Тэрээр сэтгүүлчидтэй уулзах үеэр “Монгол улсын шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэе”хэмээн дуу алдсан юм.

Тодруулж хэлбэл, найман аймаг, нийслэлийн есөн дүүргийн зургаан том дүүрэгт үнэмлэхүй ялалт байгуулжээ. Улаанбаатар хотын хувьд авч үзвэл Баянзүрх дүүргийн хэмжээнд 10 мянган саналаар, Чингэлтэй дүүрэгт 9000 санал, Баянгол дүүрэгт 5000 саналаар, Сонгинохайрхан дүүрэгт 9130, Хан-Уул дүүрэгт 3200, Сүхбаатар дүүрэгт 7140 саналаар илүүрхэж, Монгол Улсын анхны Ардчилсан Ерөнхийлөгч болох болзлыг хангалаа гэж тус намынхан тодорхойлсон юм. Түүнчлэн АН-ын дарга Н.Алтанхуяг “Ардчилсан ерөнхийлөгчтэй болох юм сан гэж санал өгсөн нийт сонгогчдодоо баярласнаа илэрхийлье. Энэ сонгуулийг амжилттай явуулахад хүчин зүтгэсэн Ардчилсан нам, Иргэний Зориг нам, Монголын ногоон нам, Иргэний хөдөлгөөнүүдийн гишүүд, дэмжигчдэд бүгдэд нь талархал илэрхийлье. Ц.Элбэгдоржид баяр хүргэж, шударга амьдралыг бий болгохын төлөө ажиллахыг хүсье” гэлээ.

Шинэ зураг нэмэгдлээ







UNESCO-s irsen zuragnuud



Sunday, May 24, 2009

Холбоондоо хандивлах бяцxан зуйлс

Ажил, цэвэрлэгээ, ойр зуйрт өмсч болох хувцаснууд
Каталан хэлний ном, Мадрид-н мап, хичээлийн хэрэгсэлүүд, Чимгээгээс.
Сонирхосон хүн байвал холбоо барина уу! ankhzaya20@yahoo.com

Надад нэг ийм зурагнууд бх юм

Холбооны бүсгүйчүүд, que guapas :)

Tarragona-д болсон үзэсгэлэнгээр

Дуучин Эрдэнэбат España-ы Монголчуудтай

Анхаарах зуйл

Xолбооний гишүүдийн хаягийн тухай мэдээлэлийг устгалаа уучларай. Учир н утас, майл хаяг н хүмүүсийн хувийн чанартай мэдээлэл учир, хэнч нэвтрээд орох боломжтой энэхүү сайт-д хамаагүй ингэж тавиж болохгүй байхаа.

Монголын холбооны ctatyc

Монголын холбооны статус



Энэхүү холбоо нь ашгийн бус байгууллагa

http://mongolia-spain.blogspot.com/


Холбооны зорилго:

1. Испанчуудад Монголын соёл, ёс заншлын тухай мэдээлэл өгөх.

2. Испанид амьдарч байгаа монголчуудад энд зохиогдож байгаа монголтой холбоотой бүх төрлийн үйл ажиллагаа, хурал, лекц, үзэсгэлэн болон урлагийн хамтлагуудын тоглолтын талаархи мэдээллүүдийг хүргэх.

3. Монгол хүүхдүүдийг энд болон олон улсын хэмжээнд зохиогдож байгаа уралдаан тэмцэээнд оролцуулах.

4. Шинээр ирж байгаа монголчуудад туслах, мөн бүх төрлийн мэдээллээр хангах.

5. Испанийн болон олон улсын соёл урлаг хариуцсан болон өөр бусад байгууллагуудтай хамтран ажиллаж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох.

6. Монгол хүүхдүүдэд монгол хэлээ заах, уншиж бичихэд сургах.

7. Монголчуудад испани хэл заах.

8. Монголчуудын дунд болон өөр улс орнуудтай спортын төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулах.






Гүшүүдийн эрх үүрэг:

Тус холбоонд 18-аас насны дээш хүмүүс гишүүнээр элсэх буюу xүсэлтээ бичгээр танилцууна.


1. Холбооны үйл ажиллагаа болон хуралд идэвхтэй оролцох.

2.Сонгуульд идэвхтэй оролцож, сонгогдсон ажил үүргээ биелүүлэх

3.Санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх болон таалагдахгуй байгаа үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах

4.Холбооны санхүү болон орлого зарлагийн мэдээлэлийг шаардах

5.Xолбооноос зохиогдох үйл ажиллагааны талаарх мэдээлэлээр хангагдсан байх

6. Татвар хураамжийг цагт нь төлөх

7. Холбооноос татгалзах эрхтэй буюу хүсэлтээ бичгээр танилцуулна

8. Гишүүд нь холбооны удирлагад шүүмжлэлтэй хандаж, шаардлагатай бол огцруулах санал тавих эрхтэй.

Холбооны хурлаар шийдэх асуудлууд:

Хурал нь жилд доод тал нь нэг удаа 6-12 сарын хооронд хийгдэx буюу 15 хоногын өмнө гүшүүдэд мэдэгдсэн байна.

Хэрэв гүшүүдийн доод тал нь 10% нь хурал хийлгэх санал тавибал хуралыг 30 хоногын дотор зохион байгуулна.

1. Холбооны удирдах гишүүдийг сонгох

2. Холбооны статуст өөрчлөлт оруулах буюу шинэчлэх

3. Холбооноос явуулах үйл ажиллагааг батлах буюу хяналт тавих

4. Үйл ажиллагаанд идэвхтэй оролцoхгүй буюу татвар хураамжаа
төлөхгүй хүмүүсийг холбооны гүшүүнээс татгалзуулax.

5. Өргөдөл хүсэлтүүдтэй танилцаж шийдвэр гаргах

Saturday, May 23, 2009

Кириллээр амархан бичих арга

Их олон хүмүүс доорхи линкээр орж кирилл хөрвүүлэгчээр бичиж хэргэлдэг

http://krilleer.blogspot.com/

Дөрвөлжинд бичих зүйлээ шууд бичихээр шууд кириллээр гарч ирнэ.

Хэрэв аль товч дээр аль үсэг гарах нь мэдэгдэхгүй байвал доор нь байх Тохиргоо гэсэн цэнхэр өнгийн бичлэг дээр дараарай. Тайлбарлах нэмэлт хүснэгт гарч ирнэ.

Харин ужэ латин галигаар бичсэн текст байвал, тэр дөрвөлжинд хуулж тавин доор байгаа Хөрвүүл гэсэн бичиг дээр дараарай.

Бичигдсэн зүйлээ Ctrl A гэсэн хос товчлуур даран Ctrl C дахин дарж сануулан авна, хуулах газартаа Ctrl V товчлуур дараад хуулж тавина.

За туршиад үзээрэй. Амархан сурна гэдэг тань итгэлтэй байна. Хэрэв асуух юм гарвал энд коммэнт үлдээж лавлаж асуугаарай.

Санта Колома хотын захиргааныхантай уулзсан талаар

Биднийг Санта Коломаад нэгдлээ байгуулъя гэж байгаад маш их баяртай байна. Гэвч бидний зорилго итгэл зүтгэлийг бодбол Барселонаад байгуулсан нь бидэнд илүү үр ашигтай байх болно гэж хэлсэн.

Үүнд:

1. Санта Колома Барселонагийн хамгийн ядуу мужид тооцогддог. Бидэнд оффис гаргаж өгч, бидний үйл ажиллагааг дэмжиж туслахад бэлэн байгаа хэдий ч, мөнгө санхүүгийн талаар маш бага туслах болно. Шалтгаан : а) бараг 300гаад нэгдэл бий, бүгдэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх ёстой. б) эдийн засаг санхүү нь хүчтэй биш учраас нэг нэгдэлд ноогдох төсөв хөрөнгө маш бага гарна.

2. Бидний тавьсан зорилготой танилцаад маш сайн бас маш өндөр түвшний зорилт байна. Энд байгаа нэдлүүд ийм өндөр юм шаардаггүй юм байна.

3. Бид бүх үйл ажиллагаагаа Санта Коломаад зохиох ёстой болно. Барселонаад ямар ч арга хэмжээ явуулж болохгүй болох юм байна. Иймээс бид үйл ажиллагаагаа нийтийн хүртээл болгож чадахгүй бөгөөд бидний үйл ажиллагаа зөвхөн Санта Коломагийн оршин суугчдад зоруйлагдах болно. Иймээс бидний Монголоо танилцуулна гэсэн зорилго хязгаарлагдаж болох сөрөг талтай.

4. Хэрэв бид Барселонаад үйл ажиллагаагаа явуулбал, олон түмэнд хүрэх нь илүү, зар суртачилгаа нь бас өндөр байх болно.

Барселонагийн гол дүүргүүд:
Nou Barris
Barceloneta
Raval

Бид энэ дүүргүүдийн нэгэнд нэгдлээ нээвэл бидэнд илүү их ач холбогдолтой байх болно. Энэ дүүргүүд нь Барселонагийн хамгийн гол дүүргууд бөгөөд хөдөлгөөн ихтэйгээс гадна санхүүгийн талаараа ч чадвартайд тооцогддог гэнэ.

5 сарийн 21 ний уулзалтаар бид энэ асуудлаар Санта Коломагийн холбодох хүмүүстэй ярилцлаа.

Иймээс бид яарч шийдэлгүйгээр байдлийг судалж үзээд (Барселона хотын дүүргүүдээр явж аль захиргаа нь биднийг илүү их дэмжих талаар) шийдээ гаргасан нь дээр гэдэг дээр тогтлоо. Иймээс бидэнд дахин бодох хугацаа өглөө.

Бид Санта Коломаад өмнө ярьснаараа нэгдэлээ байгуулъяа гэвэл тэд биднийг дэмжиж, дуртай хүлээж авах болно. Энэ тохиолдолд доорх болзолийг хангах юм байна:
Удирдах гишүүнд заабал Санта Коломаад амьдардаг хүн байх ёстой гэнэ. (Ёрөнхийлөгч, дэд ёрөнхийлөгч, нарийн бичиг). Иймээс бид тэдний хэн нэгнийг аль нэг албан тушаалд сонгох хэрэгтэй болно.


Хэрэв Барселонаад нээнэ гэвэл бид тэднээс зөвөлгөө бол авч болно. Бид хүссэн мэдээллээ тэднээс авч болно.

Та нарийн саналыг хүлээж баяа.
Хэрэв шаардлагатай бол дахин хурал зохион байгуулъя.

(Гэр бүлийн хүмүүс болон эцэг эх, насанд хүрсэн хүүхдүүддээ болон өөр бусад мэдээлэл хүрээгүй Монголчуудад үүнийг уншиж танилтсуулаарай)


Төгсжаргал.

Санта Колома хотын захиргааныхантай уулзсан талаар

Биднийг Санта Коломаад нэгдлээ байгуулъя гэж байгаад маш их баяртай байна. Гэвч бидний зорилго итгэл зүтгэлийг бодбол Барселонаад байгуулсан нь бидэнд илүү үр ашигтай байх болно гэж хэлсэн.

Үүнд:

1. Санта Колома Барселонагийн хамгийн ядуу мужид тооцогддог. Бидэнд оффис гаргаж өгч, бидний үйл ажиллагааг дэмжиж туслахад бэлэн байгаа хэдий ч, мөнгө санхүүгийн талаар маш бага туслах болно. Шалтгаан : а) бараг 300гаад нэгдэл бий, бүгдэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх ёстой. б) эдийн засаг санхүү нь хүчтэй биш учраас нэг нэгдэлд ноогдох төсөв хөрөнгө маш бага гарна.

2. Бидний тавьсан зорилготой танилцаад маш сайн бас маш өндөр түвшний зорилт байна. Энд байгаа нэдлүүд ийм өндөр юм шаардаггүй юм байна.

3. Бид бүх үйл ажиллагаагаа Санта Коломаад зохиох ёстой болно. Барселонаад ямар ч арга хэмжээ явуулж болохгүй болох юм байна. Иймээс бид үйл ажиллагаагаа нийтийн хүртээл болгож чадахгүй бөгөөд бидний үйл ажиллагаа зөвхөн Санта Коломагийн оршин суугчдад зоруйлагдах болно. Иймээс бидний Монголоо танилцуулна гэсэн зорилго хязгаарлагдаж болох сөрөг талтай.

4. Хэрэв бид Барселонаад үйл ажиллагаагаа явуулбал, олон түмэнд хүрэх нь илүү, зар суртачилгаа нь бас өндөр байх болно.

Барселонагийн гол дүүргүүд:
Nou Barris
Barceloneta
Raval

Бид энэ дүүргүүдийн нэгэнд нэгдлээ нээвэл бидэнд илүү их ач холбогдолтой байх болно. Энэ дүүргүүд нь Барселонагийн хамгийн гол дүүргууд бөгөөд хөдөлгөөн ихтэйгээс гадна санхүүгийн талаараа ч чадвартайд тооцогддог гэнэ.

5 сарийн 21 ний уулзалтаар бид энэ асуудлаар Санта Коломагийн холбодох хүмүүстэй ярилцлаа.

Иймээс бид яарч шийдэлгүйгээр байдлийг судалж үзээд (Барселона хотын дүүргүүдээр явж аль захиргаа нь биднийг илүү их дэмжих талаар) шийдээ гаргасан нь дээр гэдэг дээр тогтлоо. Иймээс бидэнд дахин бодох хугацаа өглөө.

Бид Санта Коломаад өмнө ярьснаараа нэгдэлээ байгуулъяа гэвэл тэд биднийг дэмжиж, дуртай хүлээж авах болно. Энэ тохиолдолд доорх болзолийг хангах юм байна:
Удирдах гишүүнд заабал Санта Коломаад амьдардаг хүн байх ёстой гэнэ. (Ёрөнхийлөгч, дэд ёрөнхийлөгч, нарийн бичиг). Иймээс бид тэдний хэн нэгнийг аль нэг албан тушаалд сонгох хэрэгтэй болно.


Хэрэв Барселонаад нээнэ гэвэл бид тэднээс зөвөлгөө бол авч болно. Бид хүссэн мэдээллээ тэднээс авч болно.

Та нарийн саналыг хүлээж баяа.
Хэрэв шаардлагатай бол дахин хурал зохион байгуулъя.

(Гэр бүлийн хүмүүс болон эцэг эх, насанд хүрсэн хүүхдүүддээ болон өөр бусад мэдээлэл хүрээгүй Монголчуудад үүнийг уншиж танилтсуулаарай)


Төгсжаргал.

Сагсны зарлал

Маргааш буюу 5 сарын 23нд 14 цагт бид сагс тоглохоор болзсон тул чадбал ирээрэй

Болох газар Испани хэлээр :


Tren estación : Sant Adria de besós al lado del río y el campo de basketbol.

Блогоо амьлуулъя

Төгсөө эгч яагаад чухал мэдээллийг блогтоо биш майл-р бичээд бна ?
Миний бодлоор бол Барселонад байсан нь дээр, тэр тусмаа төв хэсэг олон хөлийн газарт байрлах нь чухал. Санта Коломаад гэхээр олонд хүртээл болохгүй дээр нь ихэнх нь гадаадынхан амьдардаг.

Блогт ямарч байсан холбооны статус үүрэг зорилгын талаар болон гишүүнээр элсэн бланкийг байршуулах хэрэгтэй.

Одоо болтол гишуун болохоо шийдэж амжаагүй хүмүүс онлайн хэлбэрээр бүртгүүлэх боломжтой болголоо.

Мөн холбооны гишүүд яагаад блогтоо нэвтрэхгүй байгаа вэ? Сонирхолтой мэдээ мэдээлэл, баяр ёслол нийтэрээ хамтдаа авахуулсан зураг хөргөө тавиарай.

Тэрнээс гадна холбооны гишүүд өөртөө байгаа илүү бал байсан ч хамаагүй холбоондоо хандивлаарай. Бид санхуугийн туслалцаа авсан ч, эсвэл хуримтлуулсан сангийхаа мөнгөөр жижиг сажиг өргөн хэрэглээний зүйлс авч үрэхгүй байхыг хичээх хэрэгтэй байх.

Хандивлах зүйлсээ холбооны нягтлангийн үүрэгтэй Наранбаатар (Баадай)-д хариуцуулан өгөөрэй.

Thursday, May 21, 2009

Monday, May 11, 2009

Куба-н элчин сайд, гадаад явдлын яаманд гаргах өргөдөл

Энэ өргөдлийн зураг хэлбэрээр оруулсан болхоор уншихдаа хулганаа дээр нь аваачаад нэг дарахаар томорч харандана.Дараа бичиж оруулна.

Анхны хурал

2009-05-09-ны өдөр Испани улс дахь Монголчуудын анхны холбоо байгуулагдсаны дагуу анхы уулзалт цуглаанаа Барселона хотын Mallorca гудамжны 207 байрлах UNESCO-н байранд хийв.Энэхүү цуглаанд 30 орчим хүн хүрэлцэн ирж, уг холбооны үйл ажиллагаа, зорилго болоод цаашдын чиг ханадлагын талаар ярилцаж холбооны удирдах болон зөвлөх гишүүдийг сонгов.Үүнд:
Холбооны ерөнхийлөгч-Төгсжаргал
Дэд ерөнхийлөгч-Ундармаа
Нягтлан бодох-Наранбаатар
Зөвлөх-Ганзориг
Вэб админ-Цэцэгханд
нарыг олонхийн саналаар сонгож тус тусынх нь үүргийг хүлээлгэн өгөв.Эдгээр бусад хүмүүсээс гадна урлаг, спорт хариуцсан нэг хүн байх ёстой гэж үзээд гишүүдийн саналаар дахин нэг хүнийг сонгохоор болов.Хуралдааны явцад хэлэлцсэн гишүүдын гаргасан сонирхолтой хүсэлтүүд болох Монгол руу хүнд оворын ачаа тээш болон их хэмжээний мөнгийг нийлүүлж илгээх,уламжлалт уралдаан зохиох, өөр бусад мужад холбоогоо өргөжүүлэн тэлж бусад орон дахь Монголчуудын холбоотой холбоо тогтоож туршлага судлах болон байрлах байрны талаарх хүсэлтүүд байлаа.
Бидний байгуулсан энэ холбоо нь өөрийн гэсэн лого таних тэмдэг болон албан бланктай байх ёстой гэж үзээд гишүүдын дунд холбооны лого тэмдэгийн тэмцээн зохиохоор шийдэв.Холбооны гишүүд бүгд оролцох эрхтэй.Мөн холбооны удирдах гишүүдээс холбоонд хамааралтай бичиг баримтыг хуулбар хувь болгон архивлаж, хурал цуглааны үйл явцыг хянаж дэвшигдсэн оновчтой санал болон хурлаар шийдэгдсэн асуудлуудыг протокол болгон тэмдэглэж байх үүргийг хариуцан ажиллах хэрэгтэй.
Холбооны тэмдэглэлт өдрийг жил бүрийн 5 сарын 9-р тогтоож жилд 1-с доошгүй удаа хуралдахаар тогтов.Мөн холбооны татвар хураамжийг цаг тухайд нь төлж байхыг анхааруулсан болно.
Испани хэлний хүндрэл болох албан ёсны орчуулгын талаар Куба-н элчинд хүсэлт гаргах тухай гадаад явдалын яам, Куба-н элчинд гаргах өргөдлийг танилцуулах байсан ч хоцорсоны улмаас чадаагүй тул та бүгдээс уучлалт гуйгаад блогтоо нийтлэхээр шийдлээ.Та бүхэн уншиж танилцаад засах үг хэллэг, нэмэлт хүсэлт байвал саналаа үлдээгээрэй.Өргөдөл маань бэлэн боллоо гэж үзвэл гарын үсэг цуглуулах ажилдаа орцгооё.

Monday, May 4, 2009

Анхны хурлын зарлал

Холбооны анхны хурал болох он сар өдөр болон газрын мэдээлэл түгээж байна.

Хэзээ : 2009 оны 5р сарын 9
Цаг : 18:30 эхэлж 20:00 дуусна
Газар : Foundation "Amics de UNESCO", Mallorca гудамжны 207 тоот, principal - 1

Анхаарал зүйл : Байр ашиглах хугацаа 1 цаг 30 минутаар хязгаарлагдсан тул эхлэх цагаас хоцрохгүй оролцохыг сануулж байна.


Sunday, May 3, 2009

Мэндчилгээ

Испани улсад ажиллаж, амьдарч, сурч буй нутаг нэгт ахан дүүс та нартаа Испани дахь Монголчуудын анхны Холбоо нээгдсэнийг мэдэгдэж, энэхүү холбоог үүсгэн байгуулахад туслаж, дэмжсэн явдалд талархал илэрхийлье. Уг холбооноос зохиогдох цаашдын үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг уриалж байна.