Ардчилсан намын удирдлагууд өглөөний 06:30 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус намын дарга Н.Алтанхуягийн мэдээлсэнээр Монгол улсын 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчЦ.Элбэгдорж өрсөлдөгчөөсөө 35 мянган саналын зөрүүгээр хол тасарсан байна. Тэрээр сэтгүүлчидтэй уулзах үеэр “Монгол улсын шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэе”хэмээн дуу алдсан юм.
Тодруулж хэлбэл, найман аймаг, нийслэлийн есөн дүүргийн зургаан том дүүрэгт үнэмлэхүй ялалт байгуулжээ. Улаанбаатар хотын хувьд авч үзвэл Баянзүрх дүүргийн хэмжээнд 10 мянган саналаар, Чингэлтэй дүүрэгт 9000 санал, Баянгол дүүрэгт 5000 саналаар, Сонгинохайрхан дүүрэгт 9130, Хан-Уул дүүрэгт 3200, Сүхбаатар дүүрэгт 7140 саналаар илүүрхэж, Монгол Улсын анхны Ардчилсан Ерөнхийлөгч болох болзлыг хангалаа гэж тус намынхан тодорхойлсон юм. Түүнчлэн АН-ын дарга Н.Алтанхуяг “Ардчилсан ерөнхийлөгчтэй болох юм сан гэж санал өгсөн нийт сонгогчдодоо баярласнаа илэрхийлье. Энэ сонгуулийг амжилттай явуулахад хүчин зүтгэсэн Ардчилсан нам, Иргэний Зориг нам, Монголын ногоон нам, Иргэний хөдөлгөөнүүдийн гишүүд, дэмжигчдэд бүгдэд нь талархал илэрхийлье. Ц.Элбэгдоржид баяр хүргэж, шударга амьдралыг бий болгохын төлөө ажиллахыг хүсье” гэлээ.
Monday, May 25, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment