Sunday, May 24, 2009

Монголын холбооны ctatyc

Монголын холбооны статус



Энэхүү холбоо нь ашгийн бус байгууллагa

http://mongolia-spain.blogspot.com/


Холбооны зорилго:

1. Испанчуудад Монголын соёл, ёс заншлын тухай мэдээлэл өгөх.

2. Испанид амьдарч байгаа монголчуудад энд зохиогдож байгаа монголтой холбоотой бүх төрлийн үйл ажиллагаа, хурал, лекц, үзэсгэлэн болон урлагийн хамтлагуудын тоглолтын талаархи мэдээллүүдийг хүргэх.

3. Монгол хүүхдүүдийг энд болон олон улсын хэмжээнд зохиогдож байгаа уралдаан тэмцэээнд оролцуулах.

4. Шинээр ирж байгаа монголчуудад туслах, мөн бүх төрлийн мэдээллээр хангах.

5. Испанийн болон олон улсын соёл урлаг хариуцсан болон өөр бусад байгууллагуудтай хамтран ажиллаж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох.

6. Монгол хүүхдүүдэд монгол хэлээ заах, уншиж бичихэд сургах.

7. Монголчуудад испани хэл заах.

8. Монголчуудын дунд болон өөр улс орнуудтай спортын төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулах.






Гүшүүдийн эрх үүрэг:

Тус холбоонд 18-аас насны дээш хүмүүс гишүүнээр элсэх буюу xүсэлтээ бичгээр танилцууна.


1. Холбооны үйл ажиллагаа болон хуралд идэвхтэй оролцох.

2.Сонгуульд идэвхтэй оролцож, сонгогдсон ажил үүргээ биелүүлэх

3.Санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх болон таалагдахгуй байгаа үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах

4.Холбооны санхүү болон орлого зарлагийн мэдээлэлийг шаардах

5.Xолбооноос зохиогдох үйл ажиллагааны талаарх мэдээлэлээр хангагдсан байх

6. Татвар хураамжийг цагт нь төлөх

7. Холбооноос татгалзах эрхтэй буюу хүсэлтээ бичгээр танилцуулна

8. Гишүүд нь холбооны удирлагад шүүмжлэлтэй хандаж, шаардлагатай бол огцруулах санал тавих эрхтэй.

Холбооны хурлаар шийдэх асуудлууд:

Хурал нь жилд доод тал нь нэг удаа 6-12 сарын хооронд хийгдэx буюу 15 хоногын өмнө гүшүүдэд мэдэгдсэн байна.

Хэрэв гүшүүдийн доод тал нь 10% нь хурал хийлгэх санал тавибал хуралыг 30 хоногын дотор зохион байгуулна.

1. Холбооны удирдах гишүүдийг сонгох

2. Холбооны статуст өөрчлөлт оруулах буюу шинэчлэх

3. Холбооноос явуулах үйл ажиллагааг батлах буюу хяналт тавих

4. Үйл ажиллагаанд идэвхтэй оролцoхгүй буюу татвар хураамжаа
төлөхгүй хүмүүсийг холбооны гүшүүнээс татгалзуулax.

5. Өргөдөл хүсэлтүүдтэй танилцаж шийдвэр гаргах

No comments:

Post a Comment