Monday, May 11, 2009

Анхны хурал

2009-05-09-ны өдөр Испани улс дахь Монголчуудын анхны холбоо байгуулагдсаны дагуу анхы уулзалт цуглаанаа Барселона хотын Mallorca гудамжны 207 байрлах UNESCO-н байранд хийв.Энэхүү цуглаанд 30 орчим хүн хүрэлцэн ирж, уг холбооны үйл ажиллагаа, зорилго болоод цаашдын чиг ханадлагын талаар ярилцаж холбооны удирдах болон зөвлөх гишүүдийг сонгов.Үүнд:
Холбооны ерөнхийлөгч-Төгсжаргал
Дэд ерөнхийлөгч-Ундармаа
Нягтлан бодох-Наранбаатар
Зөвлөх-Ганзориг
Вэб админ-Цэцэгханд
нарыг олонхийн саналаар сонгож тус тусынх нь үүргийг хүлээлгэн өгөв.Эдгээр бусад хүмүүсээс гадна урлаг, спорт хариуцсан нэг хүн байх ёстой гэж үзээд гишүүдийн саналаар дахин нэг хүнийг сонгохоор болов.Хуралдааны явцад хэлэлцсэн гишүүдын гаргасан сонирхолтой хүсэлтүүд болох Монгол руу хүнд оворын ачаа тээш болон их хэмжээний мөнгийг нийлүүлж илгээх,уламжлалт уралдаан зохиох, өөр бусад мужад холбоогоо өргөжүүлэн тэлж бусад орон дахь Монголчуудын холбоотой холбоо тогтоож туршлага судлах болон байрлах байрны талаарх хүсэлтүүд байлаа.
Бидний байгуулсан энэ холбоо нь өөрийн гэсэн лого таних тэмдэг болон албан бланктай байх ёстой гэж үзээд гишүүдын дунд холбооны лого тэмдэгийн тэмцээн зохиохоор шийдэв.Холбооны гишүүд бүгд оролцох эрхтэй.Мөн холбооны удирдах гишүүдээс холбоонд хамааралтай бичиг баримтыг хуулбар хувь болгон архивлаж, хурал цуглааны үйл явцыг хянаж дэвшигдсэн оновчтой санал болон хурлаар шийдэгдсэн асуудлуудыг протокол болгон тэмдэглэж байх үүргийг хариуцан ажиллах хэрэгтэй.
Холбооны тэмдэглэлт өдрийг жил бүрийн 5 сарын 9-р тогтоож жилд 1-с доошгүй удаа хуралдахаар тогтов.Мөн холбооны татвар хураамжийг цаг тухайд нь төлж байхыг анхааруулсан болно.
Испани хэлний хүндрэл болох албан ёсны орчуулгын талаар Куба-н элчинд хүсэлт гаргах тухай гадаад явдалын яам, Куба-н элчинд гаргах өргөдлийг танилцуулах байсан ч хоцорсоны улмаас чадаагүй тул та бүгдээс уучлалт гуйгаад блогтоо нийтлэхээр шийдлээ.Та бүхэн уншиж танилцаад засах үг хэллэг, нэмэлт хүсэлт байвал саналаа үлдээгээрэй.Өргөдөл маань бэлэн боллоо гэж үзвэл гарын үсэг цуглуулах ажилдаа орцгооё.

No comments:

Post a Comment