Saturday, May 23, 2009

Санта Колома хотын захиргааныхантай уулзсан талаар

Биднийг Санта Коломаад нэгдлээ байгуулъя гэж байгаад маш их баяртай байна. Гэвч бидний зорилго итгэл зүтгэлийг бодбол Барселонаад байгуулсан нь бидэнд илүү үр ашигтай байх болно гэж хэлсэн.

Үүнд:

1. Санта Колома Барселонагийн хамгийн ядуу мужид тооцогддог. Бидэнд оффис гаргаж өгч, бидний үйл ажиллагааг дэмжиж туслахад бэлэн байгаа хэдий ч, мөнгө санхүүгийн талаар маш бага туслах болно. Шалтгаан : а) бараг 300гаад нэгдэл бий, бүгдэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх ёстой. б) эдийн засаг санхүү нь хүчтэй биш учраас нэг нэгдэлд ноогдох төсөв хөрөнгө маш бага гарна.

2. Бидний тавьсан зорилготой танилцаад маш сайн бас маш өндөр түвшний зорилт байна. Энд байгаа нэдлүүд ийм өндөр юм шаардаггүй юм байна.

3. Бид бүх үйл ажиллагаагаа Санта Коломаад зохиох ёстой болно. Барселонаад ямар ч арга хэмжээ явуулж болохгүй болох юм байна. Иймээс бид үйл ажиллагаагаа нийтийн хүртээл болгож чадахгүй бөгөөд бидний үйл ажиллагаа зөвхөн Санта Коломагийн оршин суугчдад зоруйлагдах болно. Иймээс бидний Монголоо танилцуулна гэсэн зорилго хязгаарлагдаж болох сөрөг талтай.

4. Хэрэв бид Барселонаад үйл ажиллагаагаа явуулбал, олон түмэнд хүрэх нь илүү, зар суртачилгаа нь бас өндөр байх болно.

Барселонагийн гол дүүргүүд:
Nou Barris
Barceloneta
Raval

Бид энэ дүүргүүдийн нэгэнд нэгдлээ нээвэл бидэнд илүү их ач холбогдолтой байх болно. Энэ дүүргүүд нь Барселонагийн хамгийн гол дүүргууд бөгөөд хөдөлгөөн ихтэйгээс гадна санхүүгийн талаараа ч чадвартайд тооцогддог гэнэ.

5 сарийн 21 ний уулзалтаар бид энэ асуудлаар Санта Коломагийн холбодох хүмүүстэй ярилцлаа.

Иймээс бид яарч шийдэлгүйгээр байдлийг судалж үзээд (Барселона хотын дүүргүүдээр явж аль захиргаа нь биднийг илүү их дэмжих талаар) шийдээ гаргасан нь дээр гэдэг дээр тогтлоо. Иймээс бидэнд дахин бодох хугацаа өглөө.

Бид Санта Коломаад өмнө ярьснаараа нэгдэлээ байгуулъяа гэвэл тэд биднийг дэмжиж, дуртай хүлээж авах болно. Энэ тохиолдолд доорх болзолийг хангах юм байна:
Удирдах гишүүнд заабал Санта Коломаад амьдардаг хүн байх ёстой гэнэ. (Ёрөнхийлөгч, дэд ёрөнхийлөгч, нарийн бичиг). Иймээс бид тэдний хэн нэгнийг аль нэг албан тушаалд сонгох хэрэгтэй болно.


Хэрэв Барселонаад нээнэ гэвэл бид тэднээс зөвөлгөө бол авч болно. Бид хүссэн мэдээллээ тэднээс авч болно.

Та нарийн саналыг хүлээж баяа.
Хэрэв шаардлагатай бол дахин хурал зохион байгуулъя.

(Гэр бүлийн хүмүүс болон эцэг эх, насанд хүрсэн хүүхдүүддээ болон өөр бусад мэдээлэл хүрээгүй Монголчуудад үүнийг уншиж танилтсуулаарай)


Төгсжаргал.

No comments:

Post a Comment