Saturday, May 23, 2009

Блогоо амьлуулъя

Төгсөө эгч яагаад чухал мэдээллийг блогтоо биш майл-р бичээд бна ?
Миний бодлоор бол Барселонад байсан нь дээр, тэр тусмаа төв хэсэг олон хөлийн газарт байрлах нь чухал. Санта Коломаад гэхээр олонд хүртээл болохгүй дээр нь ихэнх нь гадаадынхан амьдардаг.

Блогт ямарч байсан холбооны статус үүрэг зорилгын талаар болон гишүүнээр элсэн бланкийг байршуулах хэрэгтэй.

Одоо болтол гишуун болохоо шийдэж амжаагүй хүмүүс онлайн хэлбэрээр бүртгүүлэх боломжтой болголоо.

Мөн холбооны гишүүд яагаад блогтоо нэвтрэхгүй байгаа вэ? Сонирхолтой мэдээ мэдээлэл, баяр ёслол нийтэрээ хамтдаа авахуулсан зураг хөргөө тавиарай.

Тэрнээс гадна холбооны гишүүд өөртөө байгаа илүү бал байсан ч хамаагүй холбоондоо хандивлаарай. Бид санхуугийн туслалцаа авсан ч, эсвэл хуримтлуулсан сангийхаа мөнгөөр жижиг сажиг өргөн хэрэглээний зүйлс авч үрэхгүй байхыг хичээх хэрэгтэй байх.

Хандивлах зүйлсээ холбооны нягтлангийн үүрэгтэй Наранбаатар (Баадай)-д хариуцуулан өгөөрэй.

No comments:

Post a Comment