Thursday, June 4, 2009

Бvсгvйчvvддээ...

Уруулаа буд бvсгvй минь
Унжуу дорой бvv яв
Нас бол цаасан дээр бичдэг тоо юм
Намбархаж бvv сvйд бол
Хvссэнээрээ амьдар бvсгvй минь
Хvлэгдэж баригдаж бvv амьдар
Гоо сайхан яв бvсгvй минь
Голж бас шилж амьдар
Гадсан єсгийтэй ганган шаахай
Гархи, гоёл бvгдээн зvv
Сайхан vнэр биедээ шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв
Санаашрах гунигийн дуу бvv аял бvсгvй минь
Сарны гоо гvнж мэт инээмсэглэж амьдар…

No comments:

Post a Comment